гарах

  1. юмны буй болох, үүсэх, эхлэх, далд байсан юм ил болох; нар гарах (а. нар мандаж эхлэх; зүүн зүгээс нар гарлаа; б. хүсч мөрөөдсөн зүйл нь сэтгэлчлэн бүтэх буюу баяр хөөр болох; хүү чинь ирж нар чинь гарч байна уу?); сар гарах (а. сар мандан үзэгдэх; сар гарч огторгуйг гийгүүлэв; б. сар эхлэх; нэгдүгээр сар шувтарч хоёрдугаар сар гарах); хээл гарах (а. гэдэс гарах цадах; б. мал өвс ногоонд сайн цадаж таваарах байдал орох); гал гарах (а. түймэр асах; б. шөнийн цагт хол газар гал үзэгдэх); ус гарах (а.юмнаас ус нэвчих, ундрах; б. ус гаталж нэвтрэх); уур гарах (а. хилэн намжиж дарагдах; б. тогоо нэрэхэд жалавчны дотоодоос уур хөөрөн үзэгдэх; уур гарч байна, ус баахан бий); хөлс гарах (а. биенээс хөлс дааварлах; б. ажил хөдөлмөрт хүч гаргах); сорви гарах (а. яр шархны ул ором үлдэж тогтох; б. үйл ажлын ямар нэгэн сэдэв цухуйж илрэх); баас гарах (а. машид айх; б. машид чармайх; в. үйл ажлын муу дутагдал илрэх); гадаа гарах (гэр хашаа зэргээс гадагш гарах); ногоо гарах, газар гарах (ургамал ургаж дэлгэрэх); нүд гарах (цас хайлж газар цоохордох); шүд гарах (амьтны шүд анх ургаж цухуйх); шөл гарах (махны шүлт шим нь усанд буух); цагаан мах гарах (хошгиног урваж гадагш гарах); нэр гарах (алдарших); дуу гарах (дуугарах); чимээ гарах (а. чимээ дэгдэх; б. сураг мэдэгдэх); концерт гарах (концерт тоглох); кино гарах (кино үзүүлэх); жүжиг гарах (жүжиг тоглох); гэдэс гарах (их л цадах); хоног гарах (цагаан идээ элбэгших); яр гарах (яр бий болох); үүл гарах (үүл бий болох); хүүхэд гарах (төрөх); гарз гарах (гарз учрах); гай гарах (гай тохиолдох); алдагдал гарах (алдагдал учрах); алдаа гарах (осолдох, эндэх); ашиг гарах (ашиг олох); цээр гарах (цээр арилах); тайлан гарах (тайлан учир бүрдэх); орон гарах (орон тоо бий болох); идэш гарах (идэх юм бий болох); хэл ам гарах (хэл ам хэрүүл шуугиан үүсэх); үнэр гарах (үнэр сэрэгдэх); цус гарах (цус гоожих); зам гарах (а. зам бий болох; б. зам хөндлөн огтлох); улай гарах (амьтны шинэ сэг бий болох); мөр гарах (а. журам бий болох; б. юмны ор мөр үлдэх); хэрэг гарах (хэрэг үүсэх, дэгдэх); байлдаан гарах (дайн үүсэх); жил гарах (жил эхлэх); ярьж гарах (ярьж эхлэх); бичиж гарах (бичиж эхлэх); идэж гарах (а. идэж эхлэх; б. ихэд идэх); буханд гарах (үнээ хээл олох); нөхөрт гарах (нөхөрт очих);

  2. дотор байсан юм гадагш болох, зайлах, шилжих, салж ангижрах; хотоос гарах (хотоос гадагш явах); хөдөө гарах (суурин газраас гадагш явах); эмнэлгээс гарах (эмнэлгээс ангижрах); ялаас гарах (а. ялаас мултрах); ажлаас гарах (ажлаас халагдах); хэргээс гарах (а. ял хэргээс салах; б. ямар нэг юм хэрэглэх аргагүй болох); хоолноос гарах (хоол идэж чадахгүй, дургүй болох); тамхинаас гарах (тамхи татахгүй болох); махнаас гарах (мах идэхгүй болох); будаг нь гарах (а. будаг нь арилах; б. будаг нь илрэх); архи гарах (а. согтоо нь гарах; б. архины чанар сайн байх); амин гарах (а. амьтны үхэж амьсгалаа хураах; б. аюул хөнөөлд үхэхгүй амьд үлдэх);

  3. гатлах, гэтлэх, туулах, нэвтрэх, алгасаж өнгөрөх; гол гарах, гүүрээр гарах; замаар гарах; усаар гарах; хашаа тойрч гарах, байшингийн хажуугаар гарах, гэрийн урдуур гарах, уулан дээгүүр гарах, хил гарах, хязгаар гарах;

  4. юманд авирах, асах, хүрэх, явах, багтах, модонд гарах; ууланд гарах, шат өөд гарах, байшин дээр гарах, анд гарах, кинонд гарах, сонинд гарах; толгой дээр гарах (эрхшээлд нь хэтрэх); ☆ гарахын тийн ялгал (монгол хэлний долоон тийн ялгалын нэг); гарахын орон (гарахын тийн ялгал).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Гантуяа.Д: 2009-08-27 06:06:06
    • П.Оргил: 2015-04-13 00:41:42

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх