бүс i

  1. гадуур хувцасны бэлхүүс, бүсэлхийгээр ороож, бэхлэх уях урт нэхмэлийн зүйл буюу сур; бүсээ чангалах; суран бүс; бүсэндээ хавчуулах;

  2. дэлхийн бөмбөрцгийн хоёр уртрагийн хоорондох хэсэг газар; дэлхийг уртрагаар 24 бүс буюу зурвас болгон хуваана;

  3. дэлхийн бөмбөрцгийн өргөргүүдийн хоорондох цаг уурын ямар нэг зохих зурвас болох хэсэг газар; халуун бүс; сэрүүн бүс;

  4. домен зуухны хэсгийн нэр; хайлуулах бүс; нүүрстөрөгчөөр халаах бүс;

аврах бүс (усанд живсэн хүний биенд усан дээр тогтооход зориулсан илчүү цагариг).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Athena: 2009-08-27 12:34:51
    • П.Оргил: 2015-04-13 00:42:52

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх