гахай

  1. том биетэй, богинохон хөлтэй, ац туурайт, сүүн тэжээлтэн амьтан; зэрлэг тэжээвэр хоёр зүйл байдаг; гахайг мах, өөх, үсийг ашиглахын тулд тэжээдэг;
  2. сарны зурхайн ёсны 12 эрхтний 12-р; гахай жил; гахай сар (билгийн улирлын өвлийн тэргүүн сар): гахай өдөр; гахай цаг (шөнийн 21-23 цагийг дуустлах);
  3. ш и л ж с э н гахай шиг амьтан (ховдог идэмхий хүн); гахай хавдар (бахуу гэдэг хоолойн өвчин); гахай эм у р г а м а л (иш нарийн, салаа үлэмж, хөх навчтай); гахай харцагай а м ь т а н (хушуу улаан, хоолойн доод этгээд цагаан нэг зүйл бялзуухай); гахайн сор (гахайн ширүүн шулуун урт үс); гахайн сур (гахайн арьс).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Boogii: 2009-08-28 01:00:28
    • П.Оргил: 2015-04-13 00:28:08

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх