шингэн юмны дотоодод хий орж цөврүүтэн хөвсөн юм; сүүний хөөс; усны хөөс; савангийн хөөс;
- хөөс тогтох (хөөс бий болох);
- хөөс сагах (хөөсний улмаар дэврэн хөөрөх);
- хөөс цахрах (амьтны амнаас хөөс хөврөн гарах; хөөс цахруулан ярих);
- хөөс замхрах (хөөс нь намд намдсаар арилах);
- далайн хөөс (сувд мэт байдалтай хиймэл зүйл);
- ☆ хөөсөн цавь (цавины нугалааны орчин газар).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх