гал бүхий юм;
галт зэвсэг (галаар тэсрүүлэх зэвсэг; галт бөмбөг; галт буу);
галт сум (дотроо гал цэнэгтэй сум);
галт бөмбөг (тэсэрдэг бодисоор цэнэглэгдсэн зэвсэг);
галт тэрэг (уур буюу цахилгааны хүчээр хөдөлж төмөр замаар явдаг тэрэг);
галт онгоц (уурын хүчээр хөдөлдөг томхон онгоц, далай ба ихээхэн нуур, мөрөн усанд явна; галт онгоцонд сууж явав);
галт тогоо (халуун тогоо);
галт уул (газрын гүнээс гал, хумхи, бялхдасыг түрэн гаргаж, хэзээ нэгэн цагт дэлбэрч болох, оройдоо өрх бүхий уул);
сөнөсөн галт уул (нэгэнт дэлбэрч, одоо дэлбэрэхгүй болсон галт уул);
галт уулын амсар; галт уулын өрх (бялхдас, хумхи зэрэг зүйл гаргахад тогтсон ам);
галт уулын хумхи (галт уул дэлбэрэхэд гарсан маш өчүүхэн бялхдасыг агаарын урсгалаар алс хол аваачсан нь);
галт уулын судлал (дэлхийд буй галт уулын байрлалт ба дэлбэрэлт, үүсэл, дэлбэрэхэд гарсан зүйлийг судлах ухаан);
галт уулын бөмбөг (галт уул дэлбэрэхэд гарсан бялхдас дээш хөөрөн гарч агаарт бөөрөнхий буюу бөөрөнхийвтөр хэлбэртэй болсон);
галт хорхой а м ь т а н (цох цорхойн намын нэгэн зүйл хорхой, шөнийн цагт жирэв жирэв гэрэл гаргана).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх