суух ii

мнний аав зэлтэр харуулд сууж байв; 2. орон байшинд орших, байх; айлд суух; гэрт суух; гурван тасалгаатай байшинд суув; 3. эр эм бололцон айл гэр болж амьдрах; хүнтэй сух; охин нь Батын хүүтэй суужээ

сэгⅰ ᠰᠡᠭ

чоно араатны барьж идээд үлдсэн амьтны үлдэгдэл; хонины сэг; гөрөөсний сэг; 2. элэгдэж эвдэрсэн юмны үлдэгдэл тамтаг; дээлийн сэг; манай гэр бүр ч сэг болж гүйцэв; 3. эрэмдэг зэрэмдэг болсон; өвчний сэг болсон амьтан; 4. зэрэмдэг, тэмдэг; сэг зэмдэг, сэг тэмдэг хорш

таарамж ᠳᠠᠭᠠᠷᠠᠮᠵᠢ

нийлэмж, тохиромж; таарамж сайтай гэр; таарамж муутай байна

тагнайрах ᠳᠠᠩᠨᠠᠢᠢᠷᠠᠬᠤ

адууны тагнай зузаараад юм идэж чадахгүй болох; 2. тагнай мэт ирж­гэр ар бий болох

тагт

давхарлаг гэр, давхар байшин, асар тагт, тай тагт хорш *тагт дээр гарч алсыг ширтэв

тай i

өртөөний буудаллах газар, *тайны гэр, өртөөний тай

танай ᠳᠠᠨ ᠤ ᠬᠢᠨ

хоёрдугаар биеийн төлөөний үг, *танай байгаа сургууль, танай гэр, танай улс

ташаалавч ᠳᠠᠰᠢᠶᠠᠯᠠᠪᠴᠢ

балт зөгийн үүрийн доторхи нэгэн өрөө; 2. гэр, оромжийн дотор ташаалж хийсэн өрөө мэт зүйл

таширлах ᠳᠠᠰᠢᠷᠯᠠᠬᠤ

зэрэгцэн давхарлах; *таширлан зогсох; гэр таширлах

тийшээ

ийшээ гэдгийн эсрэг утга; тэр зүг рүү; *гэр тийшээ явна; би удахгүй тийшээ яваад ирнэ