Сонирхолтой үгс

ногоолой

Мануул гэдэг нэгэн төрлийн муурын үр төлийг хэлнэ.

aquila http://tsevel.toli.query.mn/w/31853

зөнжиг

Хярсны үр төлийг ингэж нэрлэдэг.

aquila http://tsevel.toli.query.mn/w/31851

хугаш

Цаа буганы үр төлийг хугаш гэж нэрлэдэг.

aquila http://tsevel.toli.query.mn/w/31849

хойв

Булга гэдэг амьтаны үр төлийн нэр

aquila http://tsevel.toli.query.mn/w/31846

гамин

[өөрөөр гомин, гаминдан] Хятадын Үндэстний Нам болон цэрэгт хүчнийг нь Монголчууд ийн нэрийднэ. Хятад хэлэн дэх нэрээс ("гүоминдан") нь сийрүүлжээ.

Дагвадорж http://tsevel.toli.query.mn/w/31694

зүрчид

Харах: Зөрчид

Дагвадорж http://tsevel.toli.query.mn/w/31690

мухрих

тонгорох, унагах, хөмрөх, өнхрөх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/31359

лаборант

лаборатори ба шинжилгээний газрын эрдэм шинжилгээний техник ажилтан; туршилт авиа зүйн лабораторийн лаборант.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/28579

тэлэх ii

хурга, ишиг зэргийг хоёр эхэд хөхүүлэх; хурга тэлэх; тугал тэлэх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/26619