Сонирхолтой үгс

бортго ii

жижигхэн ухмал модон хувин; бууны сумны хонгио; лаа цутгах хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/6292

бортго i

бургасаар хийсэн, таван жин тариа багтах хэмжүүр сав.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/6288

зараг ii

а м ь т а н цууцлайн нам, хушуу урт, хөл богино, өрөвлөг хөхөвтөрхөн, сүүлийн уг цагаан нэгэн зүйл шувуу.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/6262

бостон

нэг зүйлийн ноосон нэхмэл даавуу; монгол бостон.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/6325

лах ii

гувчуур өөшний хоёр захад уях урт мод; лах мод.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/6164

богдох

богдох шүүр, хулс бургасны найлзуураар хийсэн хог арилгах шүүр.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/6105

буудалдах

харилцан буюу бусдын хамт буудах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/6056

буу ii

шооны нүхийг таалцан мөрийтэй наадах тоглоом.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/6051

буйвол

а м ь т а н нэг зүйл үхэр, зэрлэг тэжээмэл хоёр янз бий; тэжээмэл буйволын арьс үнэтэй бөгөөд сүүний тослог нь их болно.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/6010