Шинээр нэмэгдсэн үгс

орлого

орж байгаа юм; улсын орлого; мөнгөн орлого, цэвэр орлого; үндэсний орлого; орлого-зарлагын данс; орлого зарлага хорш.;

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/12306

ихэрлэх

хүн амьтны хүүхэд зулзага нь хоёр буюу илүү тоотойгоор хамт төрөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/12305

оримоо

амьтан гутаар загастай адил загас, далайд оршино.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/12304

орилуулах

орилохын үйлдүүлэх хэв; наад хөгжмөө битгий их орилуулаад бай!

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/12302

орилох

бархирах, чарлах, чанга уйлах; орилох чарлах хорш.; хашгирах, чанга дуугарах; ямар их орилох юм бэ!

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/12301

орилоо

бархираа, ориломтгой; орилоо ботго.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/12300

ордоч

ордоч бор амьтан бие жижигхэн, бор зүстэй, охор сүүлтэй нэгэн зүйл хулгана, мэхээрийн хулгана ч гэдэг.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/12299

ордох

орыг дагах, мөрдөх; ор нэрийн төдий гүйцэтгэх, оромдох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/12298

ордослох ii

нэгэнт тогтсон хэрэг үйлийг бас дахин цуцлах, халах, өөрчлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/12297