Шинээр нэмэгдсэн үгс

дорогш

дээш гэдэгтэй эсрэгцэлдсэн утга, доош; хөдөлмөрийн бүтээмжийг үүнээс дорогш болгож болохгүй.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/11400

ёлцойх

юмны ёлцгор болох; хүүхдийн бие ёлцойгоод л байна.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/11398

дорнод

дорно зүг, дорно зүгт байгаа; Дорнод аймаг; дорнод хязгаар; дорнодын тал газар.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/11396

дорно

зүүн, нар гарах зүг; Дорно зүгээс наран мандлаа д у у; дорно өмнө (зүүн өмнө); дорно умар (зүүн хойт); дорно дахин (дорно зүгийнхэн; дорно да...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/11395

ёлцгор

юмны шингэн, нялцгар; улцгар; хүний царай цагаан бөгөөд нимгэн; ёлцгор царайтай; өвдсөн хүний бие төдий л сайжирч чадаагүй; бие нь ёлцгор л байна...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/11392

дориун

нилээд сайн; зэгсэн, овоо, бузгай сайн; дориун хүн; дориун хийцтэй эд.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/11390

дордуулах

дордохын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/11389

дордох

намдах, хэтэрхий дор болох; цонх нь дорджээ; ташааны нь товч дордсон дээл.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/11387

дордоох

дордохын үйлдүүлэх хэв, дор болгох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/11386