Шинээр нэмэгдсэн үгс

дажин

дайны уршгаар гарах хулгай дээрэм, үймээн самуун; дайнаас дажин нь хууч; дайн дажин хорш; идэш хэрэглэхүүн маш ховордох; дажин болох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/9572

дадлага

сурч дадсан нь; дадлагатай ажил хийхэд хялбар; дадлага туршлага хорш..

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/9569

дадгас

дадгас дадгас хийх дадгар юмны байн байн хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/9568

дадгардах

хэтэрхий дадгар болох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/9567

дадгар

жижиг, бага; дадгар биетэй хүүхэд; бариу, давч; дадгар дээл.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/9566

дадганах

дадгар юмны дадга дадга хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/9565

дадга

дадга дадга хийх дадгар юмны үргэлжлэн хөдлөх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/9564

дадах

дасах, дадлага олох; ном уншиж дадах; бичиж дадах; морь унаж дадах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/9563

дадамгай

үйл үйлдвэрт дадлага олсон; дадамгай хүн; сурамгай дадамгай хорш..

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/9562