Шинээр нэмэгдсэн үгс

төөч

төөч хорхой амьтан толгой бөгс хоёр нь нийлж бие нь хөндийрөн явах нэг зүйл өт, төөлүүр хорхой ч гэдэг.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/24896

төөрүүлэх

төөрөхийн үйлдүүлэх хэв, төөрөхөд хүрүүлэх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/24895

төөрөх

зүг чиг алдах, буруу замаар орох; цасан шуурганд төөрөх; төөрч төөрч төрөлдөө зүйр; бодлого самуурах; санаа төөрөх; ухаан төөрөх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/24894

төөрөлдөх

төөрөхийн үйлдэгдэх хэв

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/24893

төөрөл

төөрөх үйлийн нэр; төөрөлд оруулах; төөрөлд учруулах

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/24892

төөрөгдөл

төөрөгдөх үйлийн нэр; ард түмнийг шашны төөрөгдлөөс салгах

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/24889

төөнөх

халаах, халуу оргиулах; ар нуруунаас нар төөнөж байна; төөнө таваих

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/24886

төөнөрөх

нэгэн газар халуу оргих халуу оргиж өвдөх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/24884

төөлүүр

бие хэмжих хэмжээ; хуучирсан төөлүүрт орох (эрийн насанд хүрэх); төөлүүр хорхой (төөч хорхой)

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/24881