Шинээр нэмэгдсэн үгс

залуумсаг

залуу зантай.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4897

яйрах

эвдрэх, хэмхрэх, бутрах, үүрэх; яйрах хэмхрэх, яйрах бутрах, үүрэх яйрах хорш; яйрч унах, цонхны шил яйрах

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4896

залуудуулах

залуудахын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4895

залуудах

хэтэрхий залуу болох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4894

залуу

хүн амьтан буюу мод ургамлын зэрэг амьд юмны нас хөгшрөөгүй идэр байгаа нь; залуу хүн; залуу нас; залуу мод; залуу болох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4893

яйжилзах

яйжгар юмны яйжис яйжис хөдлөх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4892

яйжгар

юмны элэгдэж эвдэрч зохих хэв байдал нь яйвийж жайвийж хувирсны нь; яйжгар тэрэг; яйжгар араг; яйжгар саравч

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4891

залтас

хагадас мод.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4890

залруулга

залруулсан юм; номын залруулга (номын алдаа мадгийг залруулсан хавсралт).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4889