Шинээр нэмэгдсэн үгс

бийв

бишгүүр бялар зэрэг үлээдэг хөгжмийн зүйлд углаж үлээх зэгс хулсаар хийсэн хушуу.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4197

бий

байгаа, байна, буй; ах гэртээ бий; аав ажил дээрээ бий.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4196

биз

сул үг; та энэ өдөр хуралтайг мэдсэн биз; чи миний юмыг үзээгүй биз?.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4195

бараадах i

дагаж ойролцоо явах; эцэнхий даага, адуу бараадаж явна; түшиглэх; хамаатан саднаа бараадах хэрэгтэй болжээ; хот бараадаж суув.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4194

бижрүүтэх

бижрүү туурах; нүүр бижрүүтэх; 2. юманд мөхлөг суух; бижирмэг тогтох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4193

бижрүүтүүлэх

бижрүүтэхийн үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4192

бараагүй ii

дуусгаагүй; намайг хоолоо идэж бараагүй байхад.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4191

бижрүү

биенд туурсан жижигхэн гөвдрүү; бижрүү туурах; 2. юманд бий болсон мөхлөг; айргийн бижрүү.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4190

бараагүй i

оргүй, үзэгдэх юмгүй, бараа туруугүй.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/4189