Шинээр нэмэгдсэн үгс

бааз iii

найз; тэр миний бааз мөн; аян жингийн хүмүүсийн гал нэгдэж явагчдын хөсгийн цуваа; бааз хөөх (ачаа хөсгийн хойно сэргийлэн явах хүн).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/3292

донсолгох

донслоход хүрүүлэх, донслуулах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/3291

донсолгоо

доргио, дэгэн догон ихтэй; донсолгоотой газар; машины донсолгоо.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/3290

бааз ii

багц, боодол; нэг бааз гоймон; нэг бааз шүдэнз.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/3289

донслох

доргих дэнслэх; тэрэг донслох; бие донслох түвшин тогтворгүй болох; сэтгэл донслох; зүрх донслох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/3288

бааз i

жирийн, дунд зэргийн, муухан; бааз морь.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/3287

баагуур

нэгэн зүйл идээ, исгэсэн шингэн гурилыг цоргоор гоожуулан жижиг бөөнөөр тасалж тосонд чанаж хийнэ.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/3286

баагих

утааны багсран гарах; яндангаас утаа баагиж байв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/3285

баагиулах

баагихын үйлдүүлэх хэв; баагихад хүрүүлэх; утаа баагиулах; тамхи баагиулах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/3284