Шинээр нэмэгдсэн үгс

амгайвчлах

морь малын амнаас хазаарын амгайг огцруулан эрүүн доогуур болгох; морио амгайвчлан услав.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/2422

амгайвч

амгай; амгайвчтай морь (амгай нь амнаас нь гараад эрүүн дор нь байгаа).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/2421

амгай i

морь малын аманд үмхүүлэх хазаарын нарийн гонзгор төмөр; амгай зуулгах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/2418

аминч

зөвхөн амин хувиа боддог; дотночлон нууц харилцагч; өөрийгөө эрхэмлэн, өөрийн хэргийг бусад олон нийтийн хэргээс илүү чухалд үздэг; аминч үзэл; ами...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/2417

амбулатори

очсон өвчтөний өвчнийг үзэж үйлчлэх газар; төв амбултори; хүүхдийн амбултори.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/2416

амбас

амбаны олон тоо; амбасын яам.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/2415

амбан ii

их том; амбан шар (том шар).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/2414

аминдай

төрөл биш адил овогтой хүмүүс бие биесийг ийнхүү дуудна.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/2413

амбан i

манжаас монголд суулгаж байсан төлөөний сайд; Улиастай амбан; хүрээний амбан.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/2412