Шинээр нэмэгдсэн үгс

угалз iii

говь цөл газар болдог хүчтэй элсэн хуй салхи; угалзан хуй.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21656

угаалгах

угаахын үйлдүүлэх хэв, угаахад хүрүүлэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21645

угсаалах ii

угсаа удам залгамжлах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21688

у i

У явиа, У үсэг.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21593

тээл

хайч зэрэг юмны хадаас; хайчны тээл.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21566

уваан:

уваан буурцаг ургамал урт гонзгой хүүдийд буурцаг нь байдаг таримал ногоо, үр болоод буурцгийг идэж болно.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21626

тэтгийлэх

хүйтэнд даарч тий тий гэж өгүүлэх, дагжих.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21502

тээг i

юмыг тээглэн тогтоох хэрэгсэл; хэтний тээг; аяганы арчуурын чулуун тээг; түгжээ; үүдний тээг.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21550

тэсэргүүлэх

итгэл найдвар, хишиг ачийг алдагдуулах, мартах; тэсрүүлэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21499