Шинээр нэмэгдсэн үгс

нярваан

буддын шашны ёсонд гаслангаас тонилох, орчлонгоос тонилох, үхэх, мөхөх; нярваан болох, нярваан дүр үзүүлэх (үхэх).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/15253

нярай

нялх, шинэ; нялх нялзрай, нялх нярай хорш.; нярай хүүхэд; нярай бие (сая төрөөд байгаа нялх бие); нярай мах (яр шархны доторхи хөрсгүй мах).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/15238

няравтуулах

няравтахын үйлдүүлэх хэв.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/15233

нярайлуулах

нярайлахын үйлдүүлэх хэв, төрүүлэх, хөнгөжүүлэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/15246

нярав

эд хогшил, хөрөнгө зөөрийн эрхлэгч, сан хадгалагч; барааны нярав; мөнгөний нярав

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/15230

онхол ii

онхол цонхол, онхол тонхол хонхор цонхор, хонхор хотгор.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/15023

онх ii

онх цонх онгор цонгор.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/15011

нянцдуулах

нянцдахын үйлдүүлэх хэв, няслуулах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/14929

оноо ii

барилдах бөх нарын хэн хэнтэй барилдахыг оногдуулан тэмдэглэх данс; бөхийн оноо хийх; онооны газар; шилжсэн хувь, заяа, тавилан.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/14963