Шинээр нэмэгдсэн үгс

хэсэгхэн

баахан хэсэг; хэсэгхэн газар бороо орох: хэсэгхэн модтой газар.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21176

хэсэглэх

хэсэг болгох, тусгаар болгох, анги болгох, ангилах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21175

ловуу

амьтан ногоон доожинчтой адилхан болоод жижигхэн нэгэн зүйл бялзуухай.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21171

ловон

шашны ёсонд ямар нэгэн дацан, хурал номын үйлийг эрхлэн удирдах хүний албан тушаал; 2. ямар нэгэн үйл ажлыг удирдан зааварлах багш.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21170

литрлэх

литрээр хэмжих;сүү литрлэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21168

лисээ

ургамал гүйлсний адил иштэй нэг зүйл жимсний мод, жимсний амт хүчтэйхэн болоод амтайхан.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21165

лирлиг

амьтан янз үхэртэй адил болоод барсын бидэр мэт бидэртэй, гинших мэт дуугардаг нэгэн зүйл гөрөөс.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21164

лиохиа

лиохиа төмс ургамал янз алим мэт, намар болсон хойно өнгө нь шар болно, амт амтайхан болоод хүчтэйхэн, цөмөө бат нэгэн зүйл жимс.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21163

линчдэх

инцдэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/21160