унах ачих морь малд тохох бүүрэг хавтсаар бүрдсэн хэрэглэлийн нэр, хэлбэр дүр олон янз; эмээл хазаар хорш.; орос эмээл; монгол эмээл; эрвээлжин эмээл; эхнэрээсээ ондоо хүн танихгүй, эмээлээсээ өндөр даваа давааагүй зүйр; эмээл тохох (морь зэрэг уналгын нуруунд эмээл тохруулан тогтоох); эмээл авах (морь малд тохсон эмээлийг тайлж авах); эмээл шуух (эмээлийг гөлмөөр нь бүтээж оосроор даруулах); эмээлийн мод (хоёр бүүрэг хоёр хавтсаар бүрдсэн мод); эмээлийн бүүрэг (эмээлийн модны босоо хэлбэртэй хоёр хэсэг, мод); эмээлийн хавтас (эмээлийн модны хэвтээ хэлбэртэй хоёр хавтаг мод); эмээлийн хонго, хонх (эмээлийн, морины нуруу дагуугййн хөмрөг хөндий газар); эмээлийн хяр (эмээлийн бүүрэгнйй дээд ирмэг дагуугийн тоног); эмээлийн тоног (эмээлийн баавар даруулга мэтийн чимэглэл); эмээлийн ганзага (эмээлийн өмнө хойт талд юм ганзагалах газар, ганзагалахад хэрэглэх уяа оосор;) эмээлийн угсуурга (эмээлийн олом жирэм уях гогцоо оосор); эмээлийн даруулга(эмээлийн олонцог тогтоох товчин тоног); эмээлийн баавар (эмээлийн хавтасны дөрвөн үзүүрийн хавтгайн чимэглэл); эмээлийн олонцог (эмээлийн модны суудлын жийрэг бүрээс); змээлийн хэрэглэл (эмээлд хэрэглэгдэх бүх юм); эмээлийн шуулт (гөлмийг шуухад хэрэглэх оосор).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх