сураар сүлжиж хийсэн дотроо бөөрөнхийтэй хөндий, морин дээрээс харваж наадна; бөмбөг харвах;
уян эдээр хийсэн цул буюу дотроо хийтэй бөөрөнхий зүйл; бөмбөгөөр тоглох; бөмбөг өшиглөх; бөмбөг харилцах;
гар бөмбөг (татсан шон дээгүүр бөмбөг давуулан шидэж наадах тоглоом, нэг багт зургаан хүн байна);
хөл бөмбөг (баг болон талцаж бөмбөгийг өшиглөн хөөж эсрэг багийн хаалганд оруулан наадах тоглоом);
одон бөмбөг (ширээн дээр тор татаж жижиг бөмбөгөөр давуулан наадах тоглоом, нэг талд нэг буюу хоёр хүн байна);
сагсан бөмбөг (сагс мэт дүүжилсэн торон саванд оруулан наадах тоглоом);
бөмбөгөн цахилгаан (хэд хэдэн секундээс хагас минут хүртэл агаарт аажим явдаг галт бөмбөг, заримдаа тэсрэнэ).
суран бөмбөгний зураг олох гээд чадсангүй
Тайлбартай холбоотойОчирхуяг
2009-10-11 08:50:13
Адууг гэршүүлж сургаж аж амьдралдаа хэрэглэх болсон нь барагцаалбал МЭӨ 4000 жилийн сүүл үед холбогдохыг судлаачид тогтоожээ. Нүүдэлчид морь, унаатай болсон нь тэдгээр овог, аймгууд алс холын бусад өөр аймгуудтай ойртож харилцах, тэдний утга соёл, оюуны боловсрол харилцан нөлөөлөхөд чухал ач холбогдолтой байжээ. Морин дээрээс харвах, бургас цавчих, хатгах зэвсэг гарч иржээ. Энэхүү шинэ бүтээлийн нэг нь бөмбөг намнах тэмцээн юм. Морин цэргийн эрдэм чадлыг ахиулах, морин дээрээс харвах намнахад Хүннүгий Шаньюй нар ихэд анхаарч байсан байна. X-XI зууны үед Кидан нар бөмбөг намнаж байсан. Бөмбөг намнах тоглоом 40 нумны газар тус бүр 20 нумны зайтай газраас морьтой эсвэл босоо хүний хэмжээний гурван шон жагсаан босгож гурван бөөрөнхий сур (бөмбөг) өлгөж морины давхиут дунд богино модон сумаар гарамгай харвадаг байжээ. Хожуу Богд хаант Монгол улсын үед бөмбөгний хоорондын зайг ойртуулсан нь тэмцэл өрсөлдөөнийг чанаржуулж улам ч хурдан шаламгай хөдөлгөөн шаардах болжээ. XIX зууны сүүлээр Халхын зүүн хязгаар Цэцэн хан аймгийн захын Да вангийн (Халх гол) хошуунд бөмбөг намнах тоглоомоор сорилцож наадаж байжээ. Улс хувьсгалын 35 жилийн баяр наадмаар бөмбөг намнах тэмцээн явуулсан нь үндэсний уламжлалт сурын спортыг хөгжүүлэх талаар авч явуулсан нэг арга хэмжээ юм.
Эх сурвалж: Ж.Сүхбаатар. Үндэсний уламжлалт сурын харваа номноос
Тайлбартай холбоотойОчирхуяг
2009-10-11 08:53:45