Сонирхолтой үгс

эржиг

а м ь т а н элжигтэй адил болоод салаа туурайтай, бөхөн шиг эвэртэй нэгэн зүйл гөрөөс, ганц эвэртэй ч байдаг

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/18801

эрдэх

ямар нэгэн юманд түшиглэж оморхох, чадамгайрах, бардамнах; эрх тушаалдаа эрдэх; эрдэм чадалдаа эрдэх; эд хөрөнгөдөө эрдэх

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/18800

шушиг

хорин найман оддын нэгний нэр.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/17759

имнэх iii

ирмэх, нүдээр дохиолох.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/17629

зоргилгох

хүний өндөр дуугаар хашгирах; хог тоосыг дэгдүүлэн шүүрдэх, гүвэх, сэгсрэх.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/17301

жирхрүү

ургамал өвсөн иштэй, жирхрээд адил цэцэгтэй, 1-2 хуруу урт, өнгө шаравтар ногоон ургамал.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/16035

сөөргөлөх

сөрөн явах, сөөргөө явах.

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/15488

сөгнөх

найр хурим хийгээд айраг архийг том саванд хийж тавих. айраг сөгнөх, үүрт сөгнөж үргэлж найрлаж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье (ерөөлийн үг).

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/14489

сөгдөх

сөхрөх, өвдөг дээрээ суух. сөгдөж суух. шилжсэн маш их ядрах. өнөөдөр сөгдөтлөө ажил хийв. хуучирсан өвдөг дээрээ сууж хүндлэх, мөргөх. сөгдөн мө...

Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь http://tsevel.toli.query.mn/w/14481