алаг
- хоёроос доошгүй өнгө холилдсон нь; хар алаг (хар цагаан холилдсон өнгөтэй; алаг морь; хээр алаг морь; 
 
- жигд биш, тэгш биш, янз янз; аяганы алгаас адууны алаг нь дээр х у у ч; 
- алаг булаг (а. алагтай адил; б. зүйл зүйлийн өнгө зүс хэсэг хэсэг холилдсон); 
 
- алаг мах (өөх мах алагласан); 
 
- алаг нүд (яруу найрагт нүдийг магтсан); 
 
- алаг онд орох (малын зарим нь тарган, зарим нь туранхайгаар хүйтэн улирлыг туулах); 
 
- алаг ургасан тариа (зарим газар сайн, зарим газар муу ургасан тариа); 
 
- алаг тариалан (зүйл зүйлийн тариаланг зурвас зурвасаар зэрэгцүүлэн тарьсан тариалан); 
 
- алаг үзэх (дээр дор, дотно гадпын ялгаамжаатай үзэх); 
 
- алаг цоог (хааяа хааяа, энд тэнд, хэсэг; хадланг алаг цооггүй нийтээрээ хадав); 
 
- алаг мэлхий өрөх (шагаагаар мэлхийн биеийг дүрслэн өрөөд, шоо орхиж, түүний нүхийн дагуу авах, төлөх зэргээр наадна); 
 
- алаг ар а м ь т а н (бялзуухайн нэр; нүдний цэцгий хар, зажуур шар, толгой, хүзүү, ар жигүүр цөм гялалзсан хүрэн өнгөтэй); 
 
- алаг барс а м ь т а н (толгой цагаан, сүүл улаан, барсын бидэртэй, уянгалуу дуутай нэгэн зүйл араатан); 
 
- алаг болжмор а м ь т а н (хар буюу хар бидэртэй, цагаан чандар холилдон ургагасан болжмор); 
 
- алаг бүслүүр а м ь т а н (хямарлаг хяруулын өөр нэр); 
 
- алаг галуу а м ь т а н (галууны нам, чандар алагчин, Африк, Ази, Европод бий); 
 
- алаг дунгар а м ь т а н (хушууны үзүүр матигар, хумс нь харцгайнхтай адил нэгэн зүйл бялзуухай, заримдаа бялзуухайг барьдаг); 
 
- алаг марьяа (нэгэн зүйл өвчин, хүний нүүр гарт гарна, цагаан алаг сорви үлдэнэ); 
 
- алаг нохой а м ь т а н (нэгэн зүйл алаг шувуу); 
 
- алаг нугас а м ь т а н (нугасны нам, бие алаг, манай оронд үгүй); 
 
- алаг хэрээ а м ь т а н (бие хар, хүзүүнийхээ дор гархи мэт цагаан чандартай); 
 
- алаг хуухар а м ь т а н (өнгө алаг нэгэн зүйл шувуу); 
 
- алаг хяруул а м ь т а н (гургуулын нам, толгой, жигүүр, сүүл хар, бидэр шар, арын чандар улаан цагаан хольцолдон ургасан, зажуурын чандар толгойг өнгөрөн ургасан нэг зүйл шувуу); 
 
- алаг толгой а м ь т а н (толгойнхоо хойтод цагаантай, өрөвлөгийн нь дунд хар сэвхтэй шувуу); 
 
- алаг ураацай а м ь т а н (таван зүйл өнгө бүрдсэн нэгэн зүйл хараацай); 
 
- алаг цонтуул а м ь т а н (бие хүзүү алаг нэгэн зүйл цонтуул шувуу); 
 
- алаг нүдэн цэцэг у р г а м а л (олон наст, өвсөрхөг ургамлын нэг зүйл; эмнэлэг, гоёл чимэглэлд хэрэглэдэг, зэрлэг таримал хоёр зүйл бий); 
 
- алаг тахь а м ь т а н (нэг зүйл зэрлэг адуу); 
 
- алаг хулан а м ь т а н (нэг зүйл зэрлэг адуу); 
 
- алаг шоргоолж а м ь т а н (цээж бөгс хар, дунд бие шаравтар, нэгэн зүйл шоргоолж).
 
 
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
 ×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх